МЗХ-ны Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны санаачилгаар “Сэлэнгэ аймаг-Манлайлагч” оюутны уулзалт боллоо. Энэ үйл ажиллагааны зорилго нь Сэлэнгэ аймгийн 17 сумаас Улаанбаатар хотод сурч буй бусдыгаа манлайлагч оюутан залуучуудыг хооронд нь танилцах боломжоор хангах, чадваржуулах аж. Уулзалтад тус аймгийн 80 оюутан оролцсон бөгөөд оюутан бүрт манлайлагч оюутан батламж гардуулжээ.
Мөн Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны дэргэдэх Оюутан клубыг 18 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулсан юм.