Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт гарсан хээрийн түймэр өчигдөр үдээс хойш Түмэнцогт сумын төвийг хуйхлан шатаах шахжээ.
Энэ талаар тус аймгийн онцгой байдлын албанаас тодруулахад, "сумын төвийн хойт зах буюу мянганы замыг давуулалгүй түймрийн их галыг тогтоон байж сумын иргэдийг дайчлан оролцуулж галын аюулаас аврагдлаа. Түймэрт зургаан айлын гэр болон хаваржаа, өвөлжөө, мөн цөөнгүй тооны мал өртсөн" гэв.