Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” төвд “МКIT” сургалтын төвийн нээлт боллоо. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-гийн 70 хувь, “Нексжио” ХХК-ийн 30 хувийн хөрөнгө оруулалтаар манай улсын мэдээллийн технологийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлсэн. 2015 онд сургалтын төв байгуулахад зориулан нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, эл ажлын хүрээнд “МКIТ” сургалтын төв нээсэн байна.