МЗХ авлигын хор уршгийг таниулах, Авилгын эсрэг төрийн байгууллагуудыг нэгтгэхийн тулд “Авлигын эсрэг авахгүй! өгөхгүй!” аяныг 2012 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд сошиал ертөнцөөс мэдээлэл авах боломжгүй орон нутгийн залуустаа авлигын хор уршгийн талаар мэдээлэл олгох боломжийг олгохын тулд авлигын эсрэг таван цуврал зурагт хуудсыг бэлтгэн түүнийгээ орон даяар тараасан билээ. Энэхүү зурагт хуудсыг борлуулж олсон орлого нь 2015 оны “Авлигын эсрэг: Би авахгүй! Би өгөхгүй!” аянд зарцуулагдах бөгөөд зурагт хуудсыг худалдан авснаар авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөөх үйлст оруулж буй томоохон хувь нэмэр болж байгаа юм. Тэгвэл тус аянд Дорноговь аймгийн Залуучуудын холбоо нэгдэж орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудаа уриалаад байна. Одоогоор аянд Дорноговь аймгийн ИТХ, Иргэний оролцооны хэлтэс нэгджээ.