Мицубиши UFJ сан нэрэмжит тэтгэлгээ жил бүр МУИС-ийн бакалаврын түвшний шилдэг 16 оюутанд олгож байхаар болжээ. Уг тэтгэлгээр Монгол, Япон орны найрамдалт харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ оюутны сурах хүсэл эрмэлзлэл, идэвхийг нэмэгдүүлэх, улмаар Монголын хүний нөөцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, шилдэг боловсон хүчин бэлтгэх зорилготой. Тэтгэлэг ирэх зургадугаар сард зарлагдах бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилээс олгогдож эхэлнэ.