ОБЕГ-аас өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарсан хээрийн түймрийн талаар мэдээлэл өглөө. Түймэрт Хэнтий аймгийн хоёр, Сүхбаатар аймгийн 16 айлын гэр шатжээ. Харин Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, дээрх 18 айлд гэр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гэрүүдийг ачсан машин өнөөдөр хөдөлсөн байна.
Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатсан ч азаар хүний амь нас эрсдээгүй гэнэ. Орон гэргүй болсон иргэдэд улсаас ийнхүү гэр олгохоор болжээ.
Улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225 мянга 273 га ой, хээрийн бүс шатжээ. Энэхүү 71 түймрийн 17 нь Дорнодод, Хэнтийд /8/, Сүхбаатарт /10/ гарсан ажээ.