Жасрай сан, МУИС, НАМЗХ-ноос “Тогтвортой эдийн засаг-бодлого шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 13-нд зохион байгууллаа.
Энэхүү хурал нь дөрөвдүгээр сарын 2-нд Дархан хотод зохион байгуулагдсан бөгөөд эхний гурван байр эзлэсэн оюутан залуус өнөөдрийн хуралд ирж оролцсон юм байна. Энэхүү хуралд танилцуулагдсан 15 илтгэлээс гурван байр тодруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн оролцогч бүрт дурсгалын зүйл гардуулжээ. МУИС-ийн Б.Эрхэмбаяр "Монгол Улсын гадаад худалдаа, түүнд үзүүлэх валютын хэлбэлзлийн нөлөө, гравитацын загвар" сэдвээр илтгэлээрээ тэргүүн байр эзэллээ. Эдийн засгийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуучуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бүтээлийг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэхэд туслах, түүнчлэн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд П.Жасрай агсны зээ охин, Жасрай сангийн тэргүүн, МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа оролцсон юм. Тэрбээр, “Бид энд хуран цугларч энэхүү “Тогтвортой эдийн засаг: бодлого-шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар эх орныхоо хөгжил дэвшлийн тухай ярилцаж, алдаа оноогоо шүүж, санал бодлоо солилцож, ялангуяа Монголын ирээдүйн эдийн засгийн бодлого тодорхойлогчдыг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нь Жасрай гуайн үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна.Өнөө маргаашаа бодвол Талхаа барь , хагас жил, жилийн дараахийг гэвэл ногоогоо тарь, Зуун жилийн цаадахыг гэвэл мод тарь, залуучуудаа дэмж гэдэг ухаантай үг байдаг.Энэ утгаараа бид оюутан залуусдаа өөрийгөө хөгжүүлж, найз нөхөд, хүрээлэн буй орчныхоо хүмүүстэйгээ оюуны баялагаа хуваалцахад дэмжлэг үзүүлж ажилладаг билээ. Өнөөдөр манай улсад шинжлэх ухааны үндэслэлтэй Хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөө байхгүй байна. Энэ талаар саяхан болсон “Эдийн Засгийн форум” дээр тусгайлан авч үзсэнийг та бүхэн мэднэ байх. Иймд бид алсын хараатай, цэгцтэй бодлоготой болцгоохыг уриалж байна” гэв.
Түүнчлэн хуралд оролцсон оюутнууд энэ сарын 18-нд Дархан-Уул аймгийн “Монгол Алтан тос” ХХК-ийн үйлдвэрийн байртай танилцаж, Дархан хотын эдийн засгийн чиглэлийн оюутан залуусын дугуй ширээний ярилцлагад очих аж.
Энэхүү хурал нь дөрөвдүгээр сарын 2-нд Дархан хотод зохион байгуулагдсан бөгөөд эхний гурван байр эзлэсэн оюутан залуус өнөөдрийн хуралд ирж оролцсон юм байна. Энэхүү хуралд танилцуулагдсан 15 илтгэлээс гурван байр тодруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн оролцогч бүрт дурсгалын зүйл гардуулжээ. МУИС-ийн Б.Эрхэмбаяр "Монгол Улсын гадаад худалдаа, түүнд үзүүлэх валютын хэлбэлзлийн нөлөө, гравитацын загвар" сэдвээр илтгэлээрээ тэргүүн байр эзэллээ.