МЗХ-ны бүтээх сарын хүрээнд зохион байгуулж байгаа “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 14-ны өдөр МЗХ-ны байранд боллоо.
Хоёрдугаар шатанд нийт 17 зураг ирсэн ба уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах Зөвлөлийн дарга Л. Ганзориг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Батбаатар, Залуу үе сэтгүүлийн эрхлэгч Зоригт нар шүүж, шилдэг 10 зургийг шалгарууллаа.
Гуравдугаар шатанд гэрэл зурагчин Э. Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Батбаатар, О.Цолмон, Т.Мэндбаяр, Т.Отгонзаяа, Э.Ганзориг, Г.Мөнх-Од, Н.Долгорсүрэн, Б.Төрбат нар тус тус шалгарсан байна.
Ийнхүү шалгарсан зурагчид “Их хотын амьдрал” гэсэн сэдвээр дахин өрсөлдөх юм.