Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн. Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бүртгэл энэ сарын 20 хооронд үргэлжлэх ёстой. Тиймээс ЭЕШ-ын бүртгэл дуусахад ердөө тав хоног үлдээд байгаа бөгөөд ЭЕШ-д орох хүсэлтэй төгсөгчид яаравчлах хэрэгтэй юм. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй шалгуулагчид энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой аж