Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо буурчээ. Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1394-н хүнээр буюу 56.7 хувиар, 2014 оны арванхоёрдугаар сараас 599 хүнээр буюу 30 хувиар тус тус буурсан байна.
Оны эхний гурван сарын байдлаар 1826 ажилгүй иргэд байгаагийн 876 нь хүн буюу 48.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 658 хүн буюу 42.9 хувиар буурсан байна. Эхний гурван сард хөдөлмөрийн хэлтэст 133 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 60.2 хувь нь 15-34 насны залуучууд байна.Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.5 хувь нь дээд, 9.4 хувь нь тусгай дунд, 8.3 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 44.9 хувь нь бүрэн дунд, 11.5 хувь нь суурь, 3.3 хувь нь бага боловсролтой, 3.1 хувь нь боловсролгүй хүмүүс байна гэсэн тоон мэдээлэл бий.