НУ-ын шуудангийн албаны ахмад ажилтан 95 настай Честер Рид Калифорни мужийн Редлендс хотод гавьяаныхаа амралтад гарчээ. Тэрбээр шууданд нийт 37 жил ажилласан тухай АР уламжиллаа. Энэ хугацаанд ялгагч, ачигчдын ээлжийн ахлагчаар ажиллажээ. Рид нэг ч удаа эмнэлгийн хуудас авч, ганц ч өдөр ажлаасаа хөндийрөөгүй гэнэ. Зөв хооллож, тарвас их иддэг байсан минь урт наслахын үндэс болсон байх гэж тэр хэлжээ. Рид гуай 100 хүрнэ гэдэгтээ итгэж, одоо 59 настай хүүгээ дагуулж таван жил дэлхий ертөнцөөр аялахаар төлөвлөөд буй ажээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Рио-де-Жанейрод очиж шүхрээс зүүгдэн далай дээгүүр нисэж үзсэн бол ойрын үед Ирланд, Швед, Норвеги, Орос орноор аялах бодолтой байгаа юм байна.