“Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимыг өнөөдөр нээлээ. Ийм 20 танхимыг 11 аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төв, их, дээд сургуулийг түшиглэн байгуулж байгаа аж. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч “Бидний хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн гол зорилго нь эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу хүмүүс төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү зорилгодоо хүрэх нэг гол арга зам нь амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимууд юм” гэв.