2014 оны залуучуудын шилдэг холбоо болох Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо нь “Нэг Хэнтий-Нэгдмэл хүч” уриан дор олон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь “Алтан цом” спортын наадам. Спортын талбайд залуусыгаа нэгтгэх зорилготой уг наадам энэ жил ирэх тавдугаар 2, 3-нд болно. Өнгөрсөн жил л гэхэд тус тэмцээнд 18 сум дөрвөн тосгоны 800 гаруй залуус өрсөлдөж байсан.
“Алтан цом” хоёрдугаар наадам нь ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар гэсэн таван төрлөөр зохиогдож, төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж багийн нийлбэр дүнгээр эхний таван байр тодруулах аж.