“Дарханы ДЦС” ТӨХК-ийн 50 жилийн ойг угтаж “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, дэвшилтэт технологи-2015” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо. ЭХЯ, Дарханы ДЦС ТӨХК, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулиас хамтран зохион байгуулсан энэ хуралд 80 гаруй эрдэмтэн, багш, инженер, техникийн ажилтан оролцож, 63 илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Ирүүлсэн бүх илтгэлээр “Эрчим хүчний хэмнэлт,үр ашиг, дэвшилтэт технологи-2015” нэртэй эмхэтгэлийн номыг “Дарханы ДЦС” ТӨХК эрхлэн хэвлүүлсэн байна. Илтгэлүүдийн эмхэтгэл нь онолын болон практикийн ач холбогдолтой судалгааны үнэ цэнэтэй баримт, дүгнэлтүүдийг агуулсан тул эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд, судлаачдад гарын авлага болох юм. Хурал зохион байгуулагчдын зүгээс ажлын хэсэг байгуулж илтгэл хэлэлцүүлгийн үед гарсан гол оновчтой санал санаачлагуудыг нэгтгэн зөвлөмж гаргах шийдвэр гаргав.