Олон улсын франц хэлний долоо хоногийг тохиолдуулан Франц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Франц хэлтнүүдийн баярыг тэмдэглэлээ. Эл баярын хүрээнд цээж бичиг, франц дуу, яруу найргийн тэмцээн болсон. Уралдаанд МУИС, ХУИС, Монгол Францын төв, Батлан хамгаалахын их сургууль, FLAM франц дунд сургууль, нийслэлийн I сургууль, Elite олон улсын дунд сургуулийн давхардсан тоогоор нийт 300 гаруй суралцагч оролцож авьяас чадвар, мэдлэгээ сорилоо. Үүнээс МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын франц хэлний III курсийн оюутан Б.Баясгалант зохион бичлэгийн уралдаанд тэргүүлж, Франц улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа.