Дэлхийд өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэх, экспортлох гарааны компани байгуулах зорилготой Үндэсний старт-ап академи өнөөдөр байгуулагдлаа. Энэ үеэр БСШУЯ тус академитай хамтран хэрэгжүүлэх “Гарааны компанийг үүсгэн бий болгох, сургалт, судалгаа хөгжүүлэх” төслийг нээв. Үндэсний старт-ап академийн захирал Т.Баасанцогт “Инноваци гэж юу вэ, инновацийг яаж хөгжүүлдэг вэ гэдэг гаднын жишгийг бид хоёр жил судалсан. Академийн зорилго нь инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарааны компанийг хөгжүүлэх, сургалт явуулах, үйлдвэрлэл бий болгох юм” гэв.