Орхон аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Мэнд-Амар” худалдааны төвд энэ сарын 14-ний орой гал гарч, зургаан лангуу юу ч үгүй шатжээ. Тус худалдааны төв 19.00 цагт хаадаг аж. Тэр өдөр хаагаад 10 минут хэртэй болсны дараа галын дохиолол нь дуугарчээ. Худалдааны төвийг хамгаалдаг “Бамбай” харуул хамгаалалтын газрын ажилтнууд тэр даруй онцгой байдлынханд мэдэгдсэн гэнэ. Харин гал сөнөөгчид 19.40 цагт ирсэн гэж түрээслэгчид ярьж байна. “Мэнд-Амар” 100 гаруй түрээслэгчтэй. Гал юунаас болж гарсныг хэн ч мэдэхгүй байгаа агаад цагдаагийнхан хулалдааны төв рүү түрээслэгчдийг оруулахгүй байгаа аж.