Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаар урсдаг Дэлгэрмөрөн тасарч, олон тооны загас жараахай үхсэн тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуурын усан хоолойд монгол хадран загас бөөнөөрөө хорогдсон тухай таагүй мэдээ “Өнөөдөр”-т ирлээ. Тус аймгийн Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд газар дээр нь очиж үзээд үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн загаснаас авч, шинжилгээнд өгчээ. Шинжилгээний хариуг яаралтай гаргаж, олон нийтэд мэдээлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга тэдэнд даалгасан байна.