НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд НЗД “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/283 дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хавсралтаар баталлаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг баталсан төсвөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.