“Супер лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөхөөр "Дундговь Альянс Тех Харцага", "Дорнод Танан Гарьд" багууд шалгарлаа.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тэмцээний хагас шигшээд "Дундговь Альянс Тех Харцага" "Увс Эрдэнэдрийлинг Ригс"-ийг 4:0-оор хожиж, финалд өрсөлдөх болзлоо өнгөрсөн долоо хоногт хангаад байв. Харин өчигдөр “SBL Хасын Хүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багуудын цувралын зургаа дахь тоглолт Спортын төв ордонд болов. Уг тоглолтод гарьдууд хожвол финалд өрсөлдөх эрхийг авах, хүлэгүүд хожвол цувралыг 3:3-аар тэнцүүлж, сүүлийн шийдвэрлэх тоглолт гарах байлаа. Улмаар уг тоглолт 102:97 онооны харьцаагаар "Дорнод Танан Гарьд"-ийн хожлоор өндөрлөж гарьдууд аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.