БХЯ, ЗХЖШ, "Жайка Монгол" олон улсын байгууллага, Сингапурын боловсролын групп хамтран Зэвсэгт хүчний 013 дугаар ангид "Онц цэрэг" төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Энэ төслөөр зэвсэгт хүчний 100 гаруй албан хаагч, цэргүүдэд гадаад хэл, компьютер, хувь хүний хөгжлийн боловсролын хичээл заах юм байна. "Жайка Монгол" байгууллагын ерөнхийлөгч Д.Ганхуяг " Эхний ээлжинд англи хэл заана. Дараа нь компьютерийн хичээл орно. Шилдэг лекторуудыг урьж сонирхолтой декцүүд уншуулна" гэв. БХЯ-ны газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр "БХЯ-ны бие бүрэлдэхүүний боловсролыг дээшлүүлэхэд энэ төсөл тусална. Цаашдаа ганц 013 дугаар анги биш олон анги, салбарт энэ төслийг үргэлжлүүлэх юм" гэж ярилаа.