Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд малчид ноосны урамшууллаа авч чадахүй байна гэсэн гомдол нэг хэсэг тасраагүй. 2014 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 11566 малчин ноосны урамшуулалд хамрагдах ёстой байснаас 9667 малчин урамшууллын мөнгөө авч, 1899 малчин аваагүй байна.
Урамшууллын мөнгөнд хамрагдаж чадаагүй малчид нь хоршооны гишүүн биш гэх үндэслэлээр Мал хамгаалах сангаас нэр нь хасагдсан болон хонь, тэмээний ноос боловсруулах үндэсний үйлдвэрээс баримт нь ирээгүй гэх хоёр шалтгаанаар хасагджээ. Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас Улсын бүртгэлийн хэлтэс, хоршоодын дарга нар, МЭҮТ-ийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийн хэний буруугаас болж уг асуудал гарсныг тодруулж байгаа аж.
Ноосны урамшуулалтай холбоотойгоор малчид өөр сумын хоршоонд ноосоо тушаасан, хоршооны гишүүнээр бүртгүүлээгүй, ноос авсан хоршооны төлөөлөгч нь баримтыг үйлдвэрт өгдөггүй эсвэл хугацаа хоцроож өгдөг, ноосоо үндэсний үлйдвэрт тушаадаггүй гэх зөрчлүүд байнга гардаг болохыг хариуцсан албанаас хэлж байлаа.