Монгол Улсын хамгийн том боомт хот болох Замын-Үүд сумын ИТХ-аас 2015 онд “Сум хөгжүүлэх сан”-гаас жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүүг жилд гурван хувиар тооцох журам баталжээ.
Зээлийн санхүүжилтийг орон нутагт мах, сүүн бүтээгдэхүүн, арьс ширний үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуй, авто засвар, төмөр хийц, барилгын засал чимэглэл, модон эдлэл зэрэг 10 гаруй гэр төрлийн жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан олгох юм байна.