ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газраас улсын хэмжээнд "Эд хөрөнгө хураах ял"-ын биелэлтийг эрчимжүүлэх нэг сарын аян зохион байгуулж байна.
Энэ аяны хүрээнд эд хөрөнгө хураах ялын биелэлтийг нэмэгдүүлэх, хорих ангид үндсэн ялаа эдэлж буй нэмэгдэл ялтай ялтнуудын эд хөрөнгө хураалтыг шуурхай барагдуулахын төлөө ажиллаж байгаа аж. Мөн УЕПГ-тай хамтран 200 гаруй ялтанд холбогдох эд хөрөнгө хураах ялын гүйцэтгэх хуудсыг нөхөн бичиж байгаа юм байна.