Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах хорооны анхны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, бөхчүүдийн допингийн шинжилгээнд тавих хяналтыг сайжруулах, мөн энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг хиймэл зүлгээр тохижуулах асуудлыг ярилцсан байна. Хиймэл зүлэг суулгах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.