МЗХ-ноос 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болсон. Их хурлын дарга З.Энхболдын ивээл дор гурав дахь жилдээ болж буй уг хурал нь гурван үе шаттай явагдсан бөгөөд шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн эрдэм шинжилгээний их хуралд сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарч үлдсэн 339 оюутан, 90 багш хоёрдугаар шатанд оролцож, эдийн засаг, анагаах ухаан, хууль эрхзүй, бизнес зэрэг есөн салбарын хүрээнд судалгааны бүтээлээ танилцуулсан. Гуравдугаар шатанд есөн багш, 48 оюутны 27 бүтээл шалгарч үлдсэн аж. Ийнхүү эрдэм шинжилгээний их хурлаас шалгарсан бүтээлүүд нь олон нийтэд түгээгдэж, андройд аппликейшнд байрших юм.