Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс хамтран “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг турших, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, бага насны хүүхдийн хөгжилд гарч буй ахиц өөрчлөлтийг үнэлэх, арга зүй, технологи, сургалтын орчныг шинэчлэх, харилцан туршлага солилцох, зөвлөн туслах зорилготой “Үзүүлэх ажил”-ын сургалтыг дүүргийн нэг, 135, 143 дугаар цэцэрлэгт зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд 130 хүн оролцсон байна. Оролцогчид дугуйлангаар хүүхдийн урлаг, уран сайхны мэдрэмж, бие бялдрын хөгжлийг дэмжин хөгжүүлж буй байдал, хүүхдийн тоглолтын үзүүлбэр, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хүрээнд боловсруулсан байгууллагын үзэл баримтлал, эрхэм зорилго, сургалтын хөтөлбөр, хүүхэд хөгжүүлэх ажлын төлөвлөлт, сургалтын орчин бүрдүүлэлт, үйл ажиллагааны явцтай танилцсан.