Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас 34 дүгээр сургуульд 28.5 сая төгрөгийн химийн хичээлийн лаборатори кабинет байгууллаа. Тус кабинетыг "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр, "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр, Хан-Уул дүүргийн "Хүүхдийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд тохижуулсан байна. Хамгийн орчин үеийн сургалтын стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, бодис урвалж, хэрэглэгдэхүүн бүхий иж бүрэн эл кабинетийн нээлтийн үеэр багш, сурагчид туршилтат хичээл явуулж, сурч мэдсэнээ зочдод сонирхуулав. Сургуулийнхан дүүргийнхээ химийн сургалтын түшиц болох, химийн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулах зорилт тавьжээ.