Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн билээ. Тэгвэл түүний төрсөн өдөр ирэх даваа гарагт тохиох гэж байна.
Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх юм байна. Тэрбээр амьд сэрүүн байсан бол 53 нас хүрэх байв. Цэцэг өргөх ёслол 11.00 цагаас болох ажээ.
Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд таалал төгссөн бөгөөд Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улстөрч байсан билээ.