“Ховд” их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль болон Оюутны холбоо хамтран шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тус сургуулийн багш, ажилчид, оюутнууд өөрт хэрэгцээтэй ном, сурах бичгээ хямд үнээр худалдан авах болон зарах, эсвэл солилцон унших боломжтой. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр 17.00 цагт дуусах гэнэ.