“Eagle” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмаа тархины хавдар гэх өвчний улмаас Тайланд улсад мэс засалд орсон бөгөөд хагалгаа амжилттай болж, одоогоор эрчимт эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал болон Маркетинг, олон нийттэй харилцах албаны хамт олон нэг өдрийн цалингаа Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулан хандав өргөж, хурдан эдгэрэхийг хүсэн ерөөлөө.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!