Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 18-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4-9 хэм хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор болон Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 7-12 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг хур тунадас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.