Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development Corp” компани хаалттай хүрээнд 2.82 сая хувьцаагаа нэг бүрийг нь 0.139 ам.доллар буюу нийт 392.857 “ногоон”-оор Ванкуверт төвтэй “Teck Resources”-д худалдахаар төлөвлөж буй талаар marketwatch.com цахим хуудсанд мэдээлэв. Мөн “Teck Resources” компани нэгж бүр нь 0.10 ам.долларын үнэтэй 1.07 сая ширхэг үнэт цаасыг хаалттай хүрээнд гаргахаар зэхэж буй гэнэ. Арилжааг энэ сарын 30, эсвэл үүнээс өмнө хаахаар тооцжээ. Дээрх хөрөнгийг Монгол дахь төслийн талбайнуудад хайгуул хийхэд зарцуулах юм байна. Дашрамд дурдахад, дээрх хоёр компани 2013 оны дөрөвдүгээр сард зэс-порфирийн “Хөвийн хар” болон бусад төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм. Дээрх төслийн талбай нь Зуунмодоос баруун хойд зүгт 2.2 км зайд оршдог.
2002 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй “Erdene Resource Development Corp” компанийн амжилттай яваа төсөл нь 100 хувь эзэмшлийн “Алтан нар” аж. Мөн тэд “Зуун мод” зэс-молибдений төсөл эзэмшдэг.
Ц.Болор