Монгол, Солонгосын хооронд багш солилцох хөтөлбөр 2012-2014 онд хэрэгжихэд 17 аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 65 багш БНСУ-д ажилласан. Харин тус улсын 64 багш манай долоон аймаг, нийслэлийн сургуулиудад ажиллажээ. Хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлэгч орноор Монгол тодорсон учраас хөтөлбөр хэрэгжих хугацааг нэг жилээр сунган, манай 10 багшийг тус улсад гурван сар ажиллуулахаар болжээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Г.Сүглэгмаа “БНСУ-ын боловсролын тогтолцоо, хичээлийн агуулга ямар байдаг, багш түүнийг хүүхдэд яаж ойлгуулдаг, менежментээ захирал, сургалтын менежер яаж хэрэгжүүлдэг, багш ямар зохион байгуулалтаар ажилладаг гээд манай багш нар олон зүйл сурч байгаа нь энэ хөтөлбөрийн үр дүн” гэлээ.