Улсын Програмчлалын үндэсний VII олимпиад болж, найман их, дээд сургуулийн 14 баг оролцсоноос МУИС-ийн ХШУИС-ийн дөрвөн баг эхний таван байрыг эзэллээ. Уг олимпиадыг 1986 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос IBM корпораци ивээн тэтгэх болжээ. Олон улсын хэмжээнд 39 дахь удаагаа зохиогдож байгаа олимпиад Монголд долоо дахь жилдээ ийнхүү амжилттай болж өндөрлөжээ.