АНУ-д өчигдөр Тусгаар тогтнолын өдрийг 234 дэх удаагаа тэмдэглэлээ. Энэ өдөр тус улсад Тусгаар тогтнолын Тунхаглалд гарын үсэг зурсан түүхтэй юм. Их Британиас туурга тусгаарлаж, тусгаар тогтнолоо тунхагласан баримт бичгийг Америкийн Конгресс 1776 оны долдугаар сарын 2-нд баталжээ. Түүнээс хоёр өдрийн дараа тунхаглалын өөрчилсөн хувилбарыг сайшаан дэмжиж, улмаар хэвлэж, хүн амд тараах үүрэг өгсөн байна. Тиймээс чөлөөт, тусгаар тогтносон АНУ-ын ”төрсөн өдөр “ нь долдугаар сарын 4 гэж үздэг юм. Өчигдөр АНУ-ын томоохон хотуудад баярын жагсаал боллоо.