Монгол Улс 2015 оны эхний гурван сарын байдлаар 5.8 сая тонн нүүрс, 939.3 кг алт, 268.6 мянган тонн газрын тос олборлоод байна.
Харин салбарын гол төрлийн ашигт малтмалын хувьд энэ оны эхний гурван сарын үзүүлэлтээр 309.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 95.3 мянган тонноор нэмэгдсэнийг албаныхан онцлов. Түүнчлэн 57.0 мянган тонн төмрийн хайлуур жоншны баяжмал, 170.9 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал, 521.0 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 24.8 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ.
997.7 мянган тонн хүдэр экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 89.3 мянган тонноор, алтны экспорт 284.9 кг-аар тус тус өссөн байна. 263.2 мянган тонн газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 41 тонноор өссөн дүнтэй гарчээ.
Харин нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 490 мянган тонноор буурсан хэмээн Уул уурхайн сайд тодотголоо.
Б.Заяа