Энэ сарын 3-4-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1539 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан гурав хүн, булаах гэмт хэрэг нэг, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг ес, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг 15, зам тээврийн хэрэг 10, осол 5 гарч 13 хүн гэмтсэн байна.