Лондонгийн эрх баригчид 2012 оны зуны Олимпоос өмнө Темза мөрөн дээр татлагат зам тавихаар төлөвлөжээ. 25 сая фунт стерлингийн төсөвт өртгөөр бүтэх уг байгууламж Олимпийн барилга байшингуудыг ч хооронд нь холбох тухай ВВС мэдээллээ.
“Лондонгийн тээвэр” (Transport for London) компанийн удирдлагын мэдээлснээс үзвэл төслийг санхүүжүүлэх талаар хувийн хэд хэдэн компанитай яриа, хэлцэл хийж буй ажээ. Уг татлагат зам явган зорчигчдод Олимпийн тосгоныг оруулаад Лондон хотын үзэмжийг дээрээс нь харах боломж олгохоос гадна, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм байна.