Энэ сарын 9-ны бямба гаригт Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаал ОХУ-д болно. Жагсаалд оролцохоор Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 29-нд анх удаа Улаан талбайд шөнийн бэлтгэлээ хийсэн байна. Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армени, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид хайрцаглан алхжээ. Манай цэргүүд дайны үеийн хамгийн алдартай “Катюша” дууны аянд Улаан талбайд алхсан байна Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид өнөөдөр мөн адил Улаан талбайд шөнийн бэлтгэл хийх юм. Энэхүү жагсаалд 15,000 Орос цэрэг, зочин улсуудын 1,300 хүндэт харуул оролцоно.