Орос улсын Гадаад хэргийн сайд С.Лавров Европын орнуудын аюулгүй байдлын байгууллагын (ОБСЕ) одоогийн тэргүүн, Сербийн Гадаад хэргийн сайд И.Дачичтэй утсаар холбогдож, Донбасст Украйны цэргийн хүчнийхэн цохилт өгч эхэлсэнтэй холбогдуулан ярилцав.
Сергей Лавров ОБСЕ-гийн тэргүүнээс өөрийн бүрэн эрхийг ашиглан Украйн дахь ОБСЕ-гийн мониторингийн тусгай төлөөлөгчдөд Киевээс Минскийн хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчиж байгаагаа нэн даруй зогсоохыг шаардахыг уриалав. Хариуд нь ноён Дачич шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж байгаагаар , Украйны Донбасст хоёр тал ширүүн тулалдаан явуулж буй юм. Үүнд олон арван энгийн иргэд амиа алджээ.