Нийслэлийн Хан-Уул дүүрэгт гахайн мялзан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд хонины цэцэг өвчин гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд боом хоёр, Булган аймгийн нэг суманд цусан халдвар өвчин нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд галзуу өвчин 11 удаа бүртгэгджээ. Нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчин 18 удаа гараад байна. 2015 он гарсаар давхардсан тоогоор 11 аймаг 21 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт шүлхий нэг, галзуугийн 32, гахайн сонгомол мялзан нэг, цэцэг дөрөв, боом зургаа, хорт салст халуурал өвчин дөрөв гарчээ.