Энэ сарын 2-нд ОХУ-ын иргэн С.И Дорнод аймгийн Эрээнцав боомтоор гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж, Монголын хил нэвтрэхээр завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.