Эх орны дайнд ялсны 70 жилийн ойг Монгол Улс хэрхэн тэмдэглэх талаар Батлан хамгаалах яам, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ. Энэ сарын 8-нд Соёлын төв өргөөнд баярын хурал, концерт болох бол 9-нд Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөхөөр болжээ. Мөн тус өдрийн 14.00 цагт Чингисийн талбайд албан ёсны нээлт болж, лед дэлгэц байрлуулан анх удаа Москва хотын Улаан талбай дахь ёслолын жагсаалыг 16.00 цагаас шууд дамжуулан үзүүлэх аж. Түүнчлэн энэ үеэр хээрийн гал зуух ажиллуулан иргэдэд халуун хоолоор үйлчлэх юм байна.