Монголын залуучуудын холбооны салбар Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооноос санаачлан Дорнодын Манлайлагч-100 залуусын уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд улс төр, төрийн бус байгууллага, бизнес, аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээний болон соёл урлаг, спортын салбарт амжилттай ажиллаж буй Дорнод нутгийн 100 гаруй залуус оролцжээ.
“Улстөрд шинэ манлайлагч” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Э.Жавхлан “Нийгмийн идэвхи ба манлайлал” сэдвээр илтгэл тавьсан нь залуусын талархлыг хүлээсэн юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс Дорнодын залуусаа нэгэн зорилгод хөтлөх уриатай болъё гэсний дагуу оролцогчид хэд хэдэн хувилбар дэвшүүлснээс “Бидний нэгдэл-Шинэ Дорнод!” гэсэн уриаг сонгов.