Төв аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан сэжигтэн өчигдөр өглөө амиа хорлосон хэрэг гарлаа. Энэ талаар албаны эх сурвалжуудаас лавлахад “Мал хулгайлсан хэргээр шалгуулж байсан сэжигтэн цагдаагийн газрын байранд амиа хорлосон хэрэг гарсан нь үнэн. Манай Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгахаар бүрэлдэхүүн явсан” гэлээ.Тэнд байсан нэгэн иргэн “Цагдаагийн газарт шалгуулж байсан хүн амиа хорлоод энүүгээр бөөн л юм болж байна. Тэр хүн нь удаа дараа мал хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн юм шиг байна лээ. Магадгүй айлын сэтэрлэсэн малыг хулгайлаад түүнийх нь хорлол ч туссан байхыг үгүйсгэхгүй” гэж байлаа.