Манай улсын дархан хилийн орчимд дөрөвдүгээр сарын 28-аас энэ сарын 4-ний хооронд 10 удаагийн зөрчил гарсныг хилчид илрүүлэн холбогдох хуулийн дагуу шийдвэрлэжээ. Тухайлбал, Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-нд ОХУ-ын талаас морьтой хоёр хүн улсын хил зөрчин орж ирээд хилийн бүсэд ойрхон хаваржиж байгаа малчдын дөрвөн адууг хулгайлж байх үйлдэл дээр нь хилчид саатуулсан байна. Хил зөрчигчид нь ОХУ-ын Тува улсын иргэд байсан бөгөөд тэд ч мэдүүлгээрээ мал хулгайлах зорилгоор ирж ирснээ хүлээсэн гэнэ. Тэднийг хилчид ОХУ-ын талд хүлээлгэн өгчээ. Мөн Сэлэнгэ аймаг дахь хилийн хэсгээр энэ сарын 2-нд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн Дархан-Уул аймгийн харьяат 16 иргэнийг хилчид илрүүлэн саатуулан, шалгаж байна.