Ховд аймгийн Булган сум дахь Булган авто замын боомтоор БНХАУ-ын гурван иргэн өмнөд хөрш рүү хил нэвтрэх гэж явахдаа байгалийн 15 кг чулуу нууж авч гарах гэж байсныг хилчид саатуулжээ. Тэдний авч явсан чулууг хураан авч гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэнэ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд Ховд аймгийн Булган сумын иргэн Б 48-14 ХОҮ улсын дугаартай автомашинд чонын хоёр ширхэг арьс, бугын эвэр, байгалийн чулуу 30 кг-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.