Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Хараа” 1-р багийн зургадугаар хэсгийнхэн хорт ургамалтай тэмцэх ажлыг зохион байгуулсан байна.
Тус багийн “Загдал” орчмын усалгаатай талбайн шуудуунд ургадаг "Голын хор” хэмээх хортой ургамал нь мал идвэл хордож үхэх аюултай ажээ. Иймээс тэр орчмын айл өрхүүд, ЗДТГ, “Хараа” багтай хамтарч уг ургамалыг түүж, устгах ажлыг зохион байгуулсан байна.
Цаашид уг газарт малаа бэлчээхгүй байх, малаа хариулгатай байлгахыг багийнхаа иргэдэд анхаарууллаа.