Энэ оны эхний улирлын байдлаар “Samsung” 82.4 сая ухаалаг утас борлуулан энэ төрлийн утасны зах зээлийг тэргүүлж эхэлсэн тухай “Telegraph” мэдээллээ. Энэ нь ухаалаг утасны нийт борлуулалтын 24.5 хувийг эзэлж байгаа бол тэдний араас 61.2 сая iPhone борлуулсан “Apple” компани оржээ.
Энэ талаар судалгааны IDC байгууллагын шинжээч Энтони Скарселла “Өнгөрөгч онд борлуулалтаараа тэргүүлж байсан “Apple” компани iPhone 6 болон iPhone plus загвараа худалдаанд гаргаснаас хойш хэд хэдэн баяр болсон нь тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт буурахад багагүй нөлөөлсөн.
Харин “Samsung”- ийн шинэ загварууд өнгөрөгч улирлын төгсгөлд худалдаанд гарснаар борлуулалтынх нь дүн эрс ихэссэн. Гэхдээ iPhone 6-гийн эрэлт цаашдаа буурахгүй” хэмээн дүгнэсэн аж.
У.ЧИНГҮҮН